Урилга хүргүүлэх тухай
Монгол Улсын харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын төсөл“-ийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын платформын гэрээ болон техникийн даалгаварт шинжилгээ, дүгнэлт хийх” ажилд хамтран ажиллахыг урьж байна.
Тус ажлыг хийж гүйцэтгэх баг нь мэргэшсэн байх эсвэл гадны мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах боломжтой бөгөөд ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэх үнийн саналын хамт 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор Khosjargal@cscouncil.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,Сөүлийн гудамж, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба
Утас: 52-265119
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН
ПЛАТФОРМЫН ГЭРЭЭ БОЛОН ТЕХНИКИЙН
ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ШИНЖИЛГЭЭ, ДҮГНЭЛТ ХИЙХ
АЖЛЫН ДААЛГАВАР
1.Үндэслэл
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бүгд Найрамдах Франц Улсын Талес Алейна Спэйс компанитай 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж сансрын салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааг эхлүүлсэн.
2.Зорилго
Бүгд Найрамдах Франц Улсын Тайлес Алейна Спэйс компаниас ирүүлсэн хиймэл дагуул үйлдвэрлэх, худалдан авах ажиллагаа болон хиймэл дагуулын техникийн үзүүлэлтүүдийг хянах, Талес Алейна Спэйс компанитай байгуулах гэрээний төслийг хянаж зөвлөмж гарган эцэслэнэ.
3.Хугацаа
Гэрээ байгуулснаас хойш 10 хоног.
4.Гүйцэтгэх ажлууд
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага нь харилцан санал солилцож дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
• Харилцаа холбооны хиймэл дагуулын платформ буюу хиймэл дагуулын суурь системийн шийдэл болон хиймэл дагуулд цахилгаан эрчим хүч, дулааны хяналт, хөдөлгүүр, орбитын тогтвортой байдал зэрэг шаардлагатай бүх үйлчилгээг үзүүлэх техникийн шийдэл болон тооцооллыг хянах;
• Багцийн хүрээнд боловсруулагдсан 14 техникийн баримт бичиг тус бүрт судалгаа хийж, шаардлагатай өөрчлөлт болон сайжруулалтын талаар зөвлөмж гаргана.
5.Хүлээгдэж буй үр дүн
Үндэсний хиймэл дагуулын багц хоёрт тусгагдсан техникийн үзүүлэлтүүд болон гэрээний хавсралтуудыг үнэлж зөвлөмж гаргана.
6.Гүйцэтгэгчид тавигдах шаардлага
6.1. Зөвлөх үйлчилгээний баг нь сансрын холбоо, харилцаа холбооны чиглэлээр олон улсын болон үндэсний төсөлд зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг байх;
6.2. Зөвлөх үйлчилгээний багийн гишүүд нь мэргэшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
6.4. Зөвлөх үйлчилгээний баг нь энэ төрлийн ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай байх.
7.Тайлан
7.1.Зөвлөх нь энэхүү ажлын даалгаврын 4-т заасан ажлыг гүйцэтгэсэн талаарх тайланг цаасан (ном) болон цахим (файл, CD) хэлбэрээр гэрээгээр харилцан тохиролцсон хугацаанд тус ажлын албанд акт үйлдэж хүлээлгэн өгнө.
7.2.Тайланд ажлын даалгаварт заасан ажлыг бүрэн гүйцэтгэснийг нотлох баримтууд, ажлын үр дүн, санал, зөвлөмж зэргийг оруулсан байна.
7.3.Тайланг боловсруулахад дараах хууль тогтоомж, дүрэм журмыг судалсан байна:
• Харилцаа холбооны тухай хууль;
• Радио долгионы тухай хууль;
• Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр;
• Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/93 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсад Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл”.